HomeБоловсролУБТЗ-ын Политехник коллежийн захирал асан Ё.Бямбатогтохын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэв

УБТЗ-ын Политехник коллежийн захирал асан Ё.Бямбатогтохын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа Политехник коллежийн удирдлагаар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, тус сургуулийн захирал асан Ё.Бямбатогтохыг бусдаас хахууль авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар түүнийг нийтийн албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, боловсон хүчнийг хууль бусаар томилсон болохыг тогтоосон байна. Түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг багцалбал:

  • Сонгон шалгаруулалтын комиссын бусад гишүүдэд албан тушаалын байдлаар нөлөөлж, тэргүүн ээлжид томилогдох ёстой байсан хүнийг алгассан.
  • Улмаар 2025.12.15-ны өдөр Б/71 дугаартай тушаал гарган, тус сургуульд багшийн түр орон тоонд ажиллаж байсан Б.С-г үндсэн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
  • Энэхүү хууль бус шийдвэрийнхээ хариуд иргэн Б.С-ээс 2.5 сая төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогджээ.

Хэргийг хянах явцад прокуророос коллежийн захирал асан Ё.Бямбатогтоход Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Түүнчлэн түүнд авлига өгч ажилд орсон Б.С-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар хариуцлага тооцохоор шүүхийн байгууллагад хамтад нь шилжүүлжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд