НүүрШоу бизнесЧой Сивон, Сон Дон Иль нар Монголд хүрэлцэн иржээ

Чой Сивон, Сон Дон Иль нар Монголд хүрэлцэн иржээ

Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Чой Сивон болон жүжигчин Сон Дон Иль нар Монголд ирсэн байна. Чой Сивон Монголд ирсэн талаараа өөрийн цахим хуудсаар мэдээлсэн бол Сон Дон Илийн Улаанбаатар хотын төвөөр явж буй бичлэг цахим орчинд тархжээ.

Одоогоор тэд Монголд ямар зорилгоор, ямар уран бүтээлтэй холбоотой ирсэн талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

Чой Сивон: Монголд ирэх нь олон жилийн хүсэл байлаа

Super Junior хамтлагийн гишүүн Чой Сивон аравдугаар сарын 1-нд Монголд анх удаа ирж буйгаа цахим хуудсаараа хуваалцжээ.

Тэрбээр “Монголд анх удаа ирж байна. Монголд очих нь миний олон жилийн хүсэл байлаа. Эцэст нь зорьсон газраа хүрэх замдаа гарлаа” хэмээн бичсэн байна. Мөн аравдугаар сарын 1-нээс амьдралынх нь шинэ бүлэг эхэлж буй мэт санагдаж, цаашид юу тохиолдохыг догдлон хүлээж байгаагаа илэрхийлжээ.

Чой Сивон нь хөгжмийн уран бүтээлээс гадна жүжигчний чиглэлээр ажилладаг бөгөөд “She Was Pretty”, “Oh! My Lady”, “Athena: Goddess of War” зэрэг олон ангит кинонд дүр бүтээсэн юм.

Сон Дон Иль Сүхбаатарын талбайд харагджээ

Жүжигчин Сон Дон Иль мөн Монголд ирсэн бөгөөд түүнийг Сүхбаатарын талбай орчимд явж буй дүрс бичлэг сошиал орчинд нийтлэгджээ.

1967 онд Инчон хотод төрсөн Сон Дон Иль театрын тайзнаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж, 1991 оноос телевизийн салбарт ажиллах болсон байна. Тэрбээр “Reply 1997”, “Reply 1994”, “Reply 1988” зэрэг цувралд аавын дүр бүтээснээр Азийн үзэгчдэд өргөн танигдсан жүжигчин юм.

Чой Сивон, Сон Дон Ииль нарын Монгол дахь хөтөлбөр, зураг авалт эсвэл хамтарсан уран бүтээл байгаа эсэх талаар одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд