НүүрСпортС.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв

С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв

Монголын дугуйчин С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас авсан анхны медаль болж байна.

Тус төрөлд 18 улсын 18 тамирчин өрсөлдөж, гарааны дарааллыг гурван хэсэгт хуваан зохион байгуулжээ. Азийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан С.Жамбалжамц гурав дахь хэсэгт сүүлээсээ хоёр дахь тамирчнаар гараанд гарсан байна.

“Ханжоу–2022”-ын амжилтаа давтлаа

“Алдар” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц өмнө нь “Ханжоу–2022” Азийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байв. Ийнхүү тэрбээр тивийн наадмаас хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Энэ удаагийн медаль нь зөвхөн түүний хувийн амжилтыг ахиулаад зогсохгүй Монголын багийн “Айчи–Нагояа 2026” наадмын медалийн салхийг хагалсан үр дүн болов.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд