НүүрОлон улсын мэдээОросын хамгийн урт шатыг баавгайн аюулаас болж хаалаа

Оросын хамгийн урт шатыг баавгайн аюулаас болж хаалаа

ОХУ-ын Красноярск хот дахь Торгашиногийн шатыг баавгайн халдлагын аюулаас сэргийлэх үүднээс иргэдэд зориулан хаалаа.

Энэ тухай тус хотын захиргаанаас Telegram сувгаараа мэдээлсэн байна. Энэ нь 1,200 метр урттай, Оросын хамгийн урт шат бөгөөд “Столбы” дархан цаазат газар болон Торгашины нурууг холбодог юм.

“Торгашиногийн шатны орчимд баавгайнуудын идэвхжүүлэлт ажиглагдлаа. Та бүхний аюулгүй байдлын үүднээс шатаар дээш авирахгүй байхыг хүсье” гэж хотын захиргааны мэдэгдэлд дурджээ.

Сүүлийн долоо хоногуудад Сибирь болон Алс Дорнодод баавгай хүн рүү халдсан тохиолдол олшироод байгаа юм. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр баавгайн халдлагын улмаас хүн амь эрсэдсэн хамгийн олон тохиолдол Красноярскийн хязгаарт бүртгэгдсэн бөгөөд тэнд араатны халдлагаас болж дор хаяж зургаан хүн амиа алджээ. Үүнтэй холбогдуулан орон нутгийн Байгаль орчны яамны албан тушаалтнуудад хайнга хандсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд