Дархан хотод энэ сарын 2-3-ны өдрүүдэд “Darkhan Grand cup-2026” хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдав. Тус тэмцээнд “Moon Dance Team” хамтлаг хоёр төрөлд тэргүүлж, хос алтан цом хүртсэн байна.
Энэ амжилтаар “Moon Dance” хамтлаг улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 дахь удаагаа түрүүллээ. Тэд энэ удаа Латин болон Стандарт Формейшн бүжгийн төрлүүдэд тэргүүн байр эзэлсэн юм.
Тус хамтлагийн сүүлийн жилүүдийн амжилтаас дурдвал:
- 2022 оны Латин бүжгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
- Ази тивийн цор ганц төлөөлөл болж оролцсон
- Өнгөрсөн оны дэлхийн аваргын тайзнаа хоёр төрөлд хос хүрэл медаль хүртсэн
Ингэснээр “Moon Dance” хамтлаг Монголын хамтлаг бүжгийн спортын нэр хүндийг олон улсын тавцанд дахин бататгаж байна.
