HomeНийгэмАвтобусанд зөвхөн суухдаа картаа уншуулж, гурван удаа дамжин сууна

Автобусанд зөвхөн суухдаа картаа уншуулж, гурван удаа дамжин сууна

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны төлбөрийн UMoney төхөөрөмжийг шинэчилж, энэ сарын 2-ноос “UB Card” системийг ашиглаж эхэлсэн. Ингэснээр иргэд UMoney карт болон UB Card аппликейшнээр нийтийн тээврээр зорчих боломжтой болж байна.

Шинэ системээр зорчигчид буухдаа картаа уншуулах шаардлагагүй бөгөөд зөвхөн автобусанд суух үедээ картаа уншуулна. Төлбөр нь ₮1000 байх бөгөөд өдөрт гурван удаа дамжин сууж, нийтдээ дөрвөн удаа зорчих боломжтой юм.

Зарим иргэдийн UMoney картаар дамжин суух боломжгүй байгаа талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн газраас “UB Card системд бүртгэгдээгүй зарим Umoney карт байгаа. Тэдгээр нь дамжин суух боломжгүй болсон асуудал гарч байна. Бид тус Umoney картуудыг системд холбох ажлуудыг хийж байгаа учир удахгүй жигдрэх байх. UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой. Umoney карт нь дажин суух боломжгүй байгаа иргэд 70151289 дугаарт ажлын 08:00-17:30 цагийн хооронд мэдэгдэж бүртгүүлэх боломжтой” гэж мэдээллээ.

Шинэ системийн үндсэн өөрчлөлтүүд:

  1. Зөвхөн автобусанд суухдаа картаа уншуулна
  2. Буухдаа карт уншуулах шаардлагагүй
  3. ₮1000 төлөөд өдөрт гурван удаа дамжин сууна
  4. Нийтдээ дөрвөн удаа зорчих боломжтой
  5. UB Card аппликейшнээр хуучин UMoney картаа цэнэглэж болно

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд