Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Буянт-Ухаа” спортын ордонд болсон Олон улсын таеквондогийн 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид болон ахмадын ангилалд явагдсан тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид өндөр амжилт үзүүлэн, багийн дүнгээр дэд байрт шалгарлаа.
Тэмцээний багийн дүн:
- 1-р байр: Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)
- 2-р байр: Монгол Улс
- 3-р байр: Оросын Федерацийн Улс (ОХУ)
Тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож, баг тамирчдад амжилт хүсэн баяр хүргэхийн зэрэгцээ насанд хүрэгчдийн багийн тулааны ангилалд медаль хүртсэн тамирчдад шагнал гардууллаа.
Ази тивийн 32 орны 1,280 гаруй тамирчин, шүүгч, албаны төлөөлөгчид оролцсон энэхүү томоохон тэмцээн нь Монгол Улс олон улсын хэмжээний спортын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах чадавх, туршлагатайг дахин батлан харууллаа.
