НүүрСоёл УрлагМаршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойд зориулсан баримтат кино нээлтээ хийлээ

Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойд зориулсан баримтат кино нээлтээ хийлээ

БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын түүхэн 110 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “БНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал” баримтат киног есдүгээр сарын 16-ны өдөр олон нийтийн хүртээл болголоо. Увс аймгийн “Ойрад” театр болон 18 сумын Соёлын төвүүдэд нэгэн зэрэг нээлтээ хийсэн уг бүтээлд түүний ажил, амьдралын замнал, боловсрол эзэмшсэн үеэс эхлээд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг архивын ховор баримтуудад тулгуурлан харуулжээ. Киноны нээлтэд орон нутгийн 5,000 орчим иргэд, сурагчид болон төрийн албан хаагчид оролцсон байна.

Баярын ойн хүрээнд Улаангом болон Давст суман дахь Маршалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, “Тун мэндийн өвөлжөө”-г тохижуулах ажлыг хийснээс гадна үндэсний бөх, хурдан морины уралдаан зохион байгуулж байна. Мөн 2013 оноос хойш соёлын хамтын ажиллагаа хэрэгжүүлж буй ОХУ-ын Красноярск мужийн Курагино тойргийн “Хил хязгааргүй найрамдал” төслийн удирдлага болон музейн захирал тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт хүрэлцэн иржээ. Түүнчлэн энэ өдрүүдэд Ю.Цэдэнбалын нэрэмжит Улаангом сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн баяр давхар тохиож байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд