Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар малын гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан тухайн аймгийн баяр наадмын хугацааг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Алтай, Булган, Үенч сумдын нутагт SAT-1 хэмээх малын шүлхий өвчин илэрч, халдварын хүрээ тэлсээр байгаа юм. Ийм учраас аймаг, сумдын түвшний баяр наадам, ойн арга хэмжээ, бусад тэмдэглэлт баярыг 2026 оны 8-р сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ аймгуудад шүлхий өвчин бүртгэгдээд байгаа аж. Увс аймагт мөн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг 2026 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл хязгаарлаад байна.

