БНХАУ-ын Хэйбэй мужид зохион байгуулагдсан “2026 Youth children taekwondo series tour” олон улсын тэмцээнд Монгол Улсын залуу тамирчин амжилт дүүрэн оролцлоо. Тодруулбал, “Эрдэнэт” олимпын таеквондогийн холбооны тамирчин, 14 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Г.Ганболор ур чадвараа гайхуулан, медалийн хур буулгасан байна.
Тэрбээр тус тэмцээний хэд хэдэн төрөлд өрсөлдөж, нийт дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртэхийн зэрэгцээ тусгай цомын эзэн болжээ. Түүний гаргасан гайхалтай амжилтуудыг төрөл тус бүрээр нь танилцуулбал:
- Ганцаарчилсан тулааны төрөлд – Алтан медаль
- Хосын тулааны төрөлд – Алтан медаль
- Багийн Пүмсэ төрөлд – Алтан медаль
- Багийн freestyle төрөлд – Алтан медаль
- Хурдан өшиглөлтийн төрөлд – Цомын эзэн
- Ганцаарчилсан Пүмсэ төрөлд – Мөнгөн медаль
Ийнхүү нэгэн тэмцээнээс ийм олон шагнал хүртэж, эх орныхоо болон сургууль, холбооныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн Г.Ганболор амжилт дүүрэн эх орондоо ирээд байна. Залуу тамирчны энэхүү зүтгэл, хөдөлмөр нь үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж, монгол тамирчдын чансааг бататгасан үйл явдал боллоо.
