PGL Astana 2026 тэмцээний хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаанд Falcons баг The MongolZ-ыг буулган авлаа. Гурван мап (best-of-3 — гурван тоглолтоос хамгийн олон хожсон нь) үргэлжилсэн энэхүү цуврал тун ширүүн болж, ялагч нь шийдвэрлэх мап болох Mirage дээр нэмэлт цагт тодорсон юм. Финн “karrigan” Андерсенаар ахлуулсан Falcons баг 2-1 харьцаатайгаар ялалт байгуулж, Швейцар системээр явагдаж буй хэсгийн шатыг 3-1 гэсэн амжилттайгаар дуусган плей-оффын эрхээ авлаа. Харин The MongolZ багийн хувьд 2-2 гэсэн амжилттайгаар тэмцээнээ үргэлжлүүлж, хасагдах шатанд шалгарах сүүлчийн боломжоо ашиглахаар үлдлээ.
Мап сонголт (Map veto):
- Falcons: Overpass-ыг хасав.
- The MongolZ: Anubis-ыг хасав.
- Falcons: Dust2-ыг сонгов.
- The MongolZ: Inferno-г сонгов.
- The MongolZ: Nuke-ийг хасав.
- Falcons: Ancient-ыг хасав.
- Mirage мап шийдвэрлэх тоглолтоор үлдэв.
Dust2 (13:8 Falcons) Цуврал Falcons-ийн сонгосон Dust2 мап дээр эхлэв. Эхний хагаст Falcons довтолгооны талд (T side) тоглосон ч тоглолтыг бүрэн хяналтдаа авч чадалгүй 7:5 харьцаатайгаар дуусгасан юм. Гэвч талбай солигдсоны дараа The MongolZ довтолгоондоо алдаа гаргаж, Falcons 13:8-аар ялалт байгууллаа.
Inferno (13:11 The MongolZ) Inferno дээр Falcons өмнөх мап шиг тоглолтоо хүчтэй эхлүүлсэн. Гэсэн хэдий ч хоёр раундын давуулалтай байхдаа довтолгооны талд хэд хэдэн шийдвэрлэх раундыг алдав. Үүнийг The MongolZ овжин ашиглаж, 13:11-ээр ялалт байгуулснаар тоглолтыг шийдвэрлэх гурав дахь мап руу шилжүүллээ.
Mirage (16:12 Falcons) Шийдвэрлэх Mirage мап хоёр багийн хувьд жинхэнэ “триллер” болж хувирав. The MongolZ эхний хагаст хамгаалалтын талд (CT side) 8:4-өөр илүүрхэж байсан ч талбай солигдсоны дараа Falcons тоог тэнцүүлж, тоглолтыг нэмэлт цаг (overtime) руу шилжүүлж чадлаа. Нэмэлт үед karrigan болон түүний багийнхан өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй 16:12-оор хожиж, цувралыг дуусгав.
Тоглолтын шилдэг тоглогч (MVP) Уг тоглолтын шилдэг тоглогчоор kyousuke тодорсон бөгөөд тэрээр нэг раунд дунджаар 100 хохирол (ADR) учруулж, 1.45 үзүүлэлттэй (rating) тогложээ.
Энэ удаагийн тэмцээнд “The MongolZ” баг 1xBet Монголын дэмжлэгтэйгээр оролцож байна.
