HomeСпорт“Монголын жүдо академи”-ийн залуу тамирчид “NARMANDAKH CUP-2026”-аас 16 медаль түүв

“Монголын жүдо академи”-ийн залуу тамирчид “NARMANDAKH CUP-2026”-аас 16 медаль түүв

Эрдэнэт хотын “Хангарьд палас” ордонд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөр үеийн жүдо бөхийн олон хотын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дотоодын чансааг тодорхойлдог тус тэмцээнд “Монголын жүдо академи”-ийн баг тамирчид өндөр бэлтгэлтэй оролцож, нийт 4 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлэв.

Тэмцээний явцад академийн тамирчид нас насны ангилалд ур чадвараараа ялгарч байсан бөгөөд медалийн буухиаг дараах тамирчид үргэлжлүүлсэн юм.

Тэмцээний хувийн дүнгүүд:

  • Алт: Б.Хүслэн (+78 кг), И.Тэлмүүн (+63 кг), Э.Батпүрэв (-46 кг), А.Бодь-Эрдэнэ (-38 кг).
  • Мөнгө: Э.Цэлмүүн (+63 кг), Х.Пүрэвбаатар (+73 кг), У.Цэгц (-42 кг), Б.Буяндарь (-57 кг), А.Алтангэрэл (-34 кг).
  • Хүрэл: Х.Ариунтунгалаг (-63 кг), А.Чөлүжин (-52 кг), А.Бямба-Эрдэнэ (-50 кг), Д.Анхням (-52 кг), А.Чөлүчамбай (-52 кг), Ч.Бат-Эрдэнэ (-50 кг), Б.Номин-Од (-44 кг).

Түүнчлэн тус академийн зургаан тамирчин шагналт тавдугаар байрт шалгарч, багийн дүнгээр эрэгтэй дунд насны ангилалд мөнгөн цом, охидын дунд насны ангилалд хүрэл цомын эзэд боллоо. Өсвөрийн жүдочдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьсон энэхүү тэмцээн нь ирээдүйн тив, дэлхийн аваргуудыг тодруулах чухал алхам болсон юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд