НүүрОсол хэрэгДорнодод аянгын улмаас гарсан хээрийн түймэрт 30 мянган га талбай өртжээ

Дорнодод аянгын улмаас гарсан хээрийн түймэрт 30 мянган га талбай өртжээ

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах 6 дугаар багийн “Лагийн хоолой” гэх газарт аянга буусны улмаас хээрийн түймэр гарсан байна. Түймрийн дуудлагыг наймдугаар сарын 4-ний 15:15 цагт хүлээн авчээ.

“Лагийн хоолой” нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-ийн зайд байрладаг. Албаныхан дуудлагын дагуу газар дээр нь ажиллаж, түймрийг богино хугацаанд хяналтад оруулсан байна.

Гал түймрийг унтраах ажиллагаанд:

  • Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчид;
  • Матад сумын Мэргэжлийн ангийнхан;
  • “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд хамтран оролцжээ.

Түймрийг наймдугаар сарын 5-ны 07:00 цагт цурамд оруулж, мөн өдрийн 10:20 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт нийт 30 мянган га талбай өртөж, шатжээ.

Аянга цахилгаантай үед хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэг тул иргэд, аж ахуйн нэгжүүдийг ил задгай гал гаргахгүй байх, түймрийн аюулаас сэрэмжлэхийг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд