HomeОлон улсын мэдээБНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн ялыг хүндрүүллээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн ялыг хүндрүүллээ

Давж заалдах шатны шүүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд холбогдох төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан хэрэгт оноосон ялыг хүндрүүлж, долоон жил хорихоор шийдвэрлэв. Энэ талаар “Yonhap” агентлаг мэдээллээ.

Анхан шатны шүүхээс 2026 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр түүнийг баривчлах ажиллагаанд саад учруулсан хэрэгт гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ял оноож байсан юм. Хэргийг эргэн санахад, 2025 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба Сөүл дэх өргөөнд нь ирсэн хууль сахиулагчдыг Юн Сок Ёлийг баривчлахад саад болсон бөгөөд хоёр дахь оролдлогоор л түүнийг саатуулж чаджээ.

Юн Сок Ёлийг 2025 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулсан юм. Прокурорын зүгээс уг хэрэгт түүнд 10 жилийн хорих ял оноох хүсэлт гаргаад байсан бөгөөд БНСУ-ын шүүхийн тогтолцоо нь анхан шат, давж заалдах болон Дээд шүүх гэсэн гурван шатлалаас бүрддэг байна.

Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль нийт найман төрлийн шүүх хуралд шүүгдэгчээр оролцож байгаа юм. Үүнээс 2026 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлт хийхийг завдсан, бослого гаргасан хэрэгт нь түүнд бүх насаар нь хорих ял хэдийнэ оноосон билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд