НүүрОлон улсын мэдээБНХАУ хилээр нэвтрэх болон гарах журмаа чангарууллаа

БНХАУ хилээр нэвтрэх болон гарах журмаа чангарууллаа

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс баталсан тус улсын хилээр нэвтрэх болон гарах шинэчилсэн журам 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Уг журам нь үндэсний суверенитет, аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой бөгөөд хэд хэдэн шинэ хязгаарлалтуудыг тусгасан байна.

Хятадын эрх баригчид зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт бүхий орнууд руу зорчихтой холбоотой эрсдэлийн анхааруулгыг нийтлэх бөгөөд иргэд болон төрийн байгууллагууд гадаад аяллын баримт бичгийг шийдвэрлэхдээ үүнийг заавал баримтлах юм. Мөн гадаадад зөрчил гаргасан Хятадын иргэдийн эх орноосоо гарах эрхийг 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хязгаарлахаас гадна экспортын хяналтын журмыг зөрчсөн эсвэл үндэсний технологийн аюулгүй байдалд аюул заналхийлсэн иргэдэд хилээр гарах хориг тавихаар тусгажээ.

Гадаадын иргэдэд хамаарах журам ба торгууль

Шаардлагатай тохиолдолд цагаачлалын албаныхан зорчигчдоос аяллын зорилгын талаар нэмэлт баримт бичиг шаардах бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хилээр нэвтрүүлэхээс татгалзах аж. Виз мэдүүлэх эсвэл хилээр нэвтрэхдээ хуурамч бичиг баримт, худал мэдээлэл ашигласан гадаадын иргэдийн Хятад руу нэвтрэх эрхийг 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар хориглоно. Түүнчлэн хууль бусаар виз болон урилга зуучлах үйлчилгээ үзүүлсэн, хуурамч урилга бэлтгэсэн тохиолдолд 5,000-аас 50,000 юань (740-өөс 7,500 ам.доллар)-аар торгох бөгөөд гадаадын компанияд энэ төрлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэхийг бүрэн хориглосон байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд