Хууль хяналтын байгууллагаас мэдээлснээр “Ноорог” подкастын бүтээлч багийн нэг болох сэтгүүлч О.Уламсайхан өнгөрсөн шөнө бусдын халдлагад өртөж, хүнд гэмтэл авсан байна. Эх сурвалцуудаас өгүүлснээр түүний биеийн байдал одоогоор тогтворгүй байгаа бөгөөд эмнэлгийн хяналтад оржээ.
Тодруулбал, хэрэг 11-р сарын 11-ний шөнийн 04:00 цагийн орчимд, Их Монгол хорооллын 905-р байрны 9 давхрын орчимд үйлдэгдсэн гэж үзэж байна. О.Уламсайхан Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд зүүн гарын булчин болон зүүн суганы орчимд гүн шархтай байгаа талаар эмч нар мэдээлсэн.
Цагдаагийн байгууллага Баянзүрх дүүргийн 1-р хэлтэст хэрэгт холбогдсон этгээдийг саатуулж, мөрдөн шалгалтыг эхлүүлжээ. Одоогоор гэрчүүдийн мэдүүлэг, орчны камераас авсан нотлох баримтыг шалгаж байгаа аж.
Эх сурвалжийн өгүүлснээр, хэрэг гарахаас өмнө О.Уламсайхан найз нөхдийн хамт төрсөн өдөр тэмдэглэж байсан бөгөөд бүлэг хүмүүс харих замдаа замд тааралдсан нэгэн залуутай ам хэлээр ширүүн маргалдсан байна. Маргаан хурцдаж, тухайн залуу уурлаж гэртээ орон хутга авч гарч ирээд, О.Уламсайханд гэмтэл учруулсан гэж үзэж байна.
Үйл явдлын талаарх товч мэдээлэл
- 11-р сарын 11-ний 04:00 цагт хэрэг гарсан
- Хохирогч: Сэтгүүлч О.Уламсайхан
- Гэмтэл: Зүүн суга, зүүн гарын булчинд гүн шарх
- Хэрэгтэн: БЗД-ийн 1-р хэлтэст шалгагдаж эхэлсэн
- Шалтгаан: Зам дээр үүссэн харилцан өдөөн хатгалттай маргаан
