Баасан, 10 сар 3, 2025
HomeОсол хэрэгЧежүээс Сөүл рүү хууль бусаар нэвтрэхийг завдсан монгол иргэн баригджээ

Чежүээс Сөүл рүү хууль бусаар нэвтрэхийг завдсан монгол иргэн баригджээ

БНСУ-ын Чежү аралд визгүй зорчиж ирсэн нэгэн монгол иргэн тус арлаас зөвшөөрөлгүй гарахыг оролдож яваад илэрсэн байна.

Mongolnews24.com мэдээлснээр, энэ хэрэг есдүгээр сарын 18-нд Чежү боомт дээр болсон бөгөөд “А” овогтой монгол залуу зорчигч тээврийн хөлөг онгоцонд нууцаар суухыг завджээ. Тэрээр Мокпо хот руу явах гатлага онгоцонд суухын тулд нэгэн машины тээшинд нуугдаж байсан нь шалгалтын үеэр илэрсэн байна. Өмнөд Солонгосын хуулиар ийм төрлийн зөрчил гаргасан гадаадын иргэнд:

  • гурван жил хүртэл хугацаагаар хорих ял эсвэл
  • 20 сая воны торгууль оногдуулах зохицуулалттай.

Сануулахад, Монгол Улсын иргэд БНСУ-ын Чежү аралд 30 хоног хүртэл хугацаагаар визгүй зорчих эрхтэй. Гэвч Чежүгийн олон улсын чөлөөт хотын тухай тусгай хуулийн дагуу визгүй нэвтэрсэн жуулчид оршин суух хугацааг сунгах эрхгүй бөгөөд бусад муж, хот руу зорчихыг хатуу хориглодог.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд