Италийн Венец хотод болох Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос болон түүний сүйт бүсгүй Лорен Санчес нарын хурим олон нийтийн анхаарлын төвд байна. Энэхүү тансаг арга хэмжээг хэвлэлүүд аль хэдийн “зууны хурим” гэж нэрлээд байгаа бөгөөд нийт өртөг нь 55.6 сая ам.доллар хүрч болзошгүй гэж тооцоолжээ.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Безос Венецийн хэд хэдэн тансаг зочид буудлыг түрээсэлж, өөрсдийн гэр бүлийнхэн болон 200 гаруй зочиндоо зориулан бүхэл бүтэн блокийн байрлалыг хашаалсан байна. Буудалд байрлаж байсан жуулчид нөхөн төлбөр авсан ч, зарим нь сэтгэл дундуур байгаа тухай ч мэдээлжээ.
Гэсэн хэдий ч хуримыг зөвхөн зочдын дунд биш, оршин суугчдын дунд ч эсэргүүцэлтэй угтаж байна. Венецийн зарим иргэд ийм арга хэмжээ тэдний хотод зохисгүй гэж үзэн, ёслолыг тасалдуулах төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээлэл таржээ. Үүнтэй холбогдуулан Жефф Безосын аюулгүй байдлыг чангатгаж, тусгай хамгаалалт нэмжээ.
Албаны эх сурвалжуудаас хуримын нарийн огноо, байршлыг нууцалж байгаа ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 6-р сарын 26-28-ны хооронд явагдаж, гол ёслол нь сүүлийн өдөр болох төлөвтэй гэж онцолжээ.
Мөн яриа дэлгүүрийн түвшинд Лорен Санчес ёслолын үеэр Dolce & Gabbana-гийн 27 даашинз сольж өмсөнө гэсэн мэдээлэл ч цацагдсан байна.
Жефф Безос, Лорен Санчес нар 2019 оноос хойш хамтдаа байгаа бөгөөд тэрээр өмнө нь Маккензи Скотттой гэр бүл болж, 25 жил амьдарсны эцэст 2019 онд салсан билээ.