НүүрОсол хэрэгБаянзүрх дүүрэгт гарсан гал түймэрт таван хүн амиа алджээ

Баянзүрх дүүрэгт гарсан гал түймэрт таван хүн амиа алджээ

2025 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд галын дуудлага бүртгэгдсэн байна. Тус дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа 63 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь очиход 5 ханатай, залгаа хоёр гэр бүрэн шатаж байжээ.

Аврах, унтраах ажиллагааны явцад тухайн байранд амьдарч байсан нэг том хүн болон дөрвөн хүүхэд гал түймэрт өртөж, амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна. Нас барагсдын цогцсыг холбогдох журмын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн талаар мэдээлжээ.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд хэргийг мөрдөн шалгаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд