УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ арваннэгдүгээр сарын 17-нд гаргажээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулгүйгээр санал хураалт явуулсан байна. Улмаар Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжжээ.
Уг асуудлыг арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.
