НүүрСоёл УрлагБ.Наранзун Ганг агсанд зориулж зохиосон дуугаа хүндэтгэлийн тоглолтод дуулна

Б.Наранзун Ганг агсанд зориулж зохиосон дуугаа хүндэтгэлийн тоглолтод дуулна

“Халамцуу салхи”, “Дурлал юу хүснэ вэ”, “Зочин” зэрэг дууны аяыг зохиосон продюсер, ая зохиогч Ганбаатарын Ганхуяг буюу Ганг агсны дурсгалд зориулсан “Халамцуу салхи” тоглолт арваннэгдүгээр сарын 20-ны баасан гарагт “M Bank Arena”-д болно.

Хүндэтгэлийн тоглолтыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун хөтлөх бөгөөд тоглолтын төгсгөлд дотнын найздаа зориулан зохиосон дуугаа дуулахаар болжээ.

Тэрбээр уг тоглолтыг өнгөрсөн жил зохион байгуулахаар төлөвлөж байсан ч нөхцөл бүрдээгүйг дурдав. Мөн амьд хөгжмийн уран бүтээлчдийн ур чадварыг олон нийтэд таниулах чиглэлээр ажиллаж буй “Бага Тойрог Лэйбл”-ийн залууст талархаж байгаагаа илэрхийлжээ.

Б.Наранзун “Гангийн хийсэн уран бүтээлүүд “амьд” учраас цаг хугацааг туулсан ч өнөөг хүртэл эгшиглэсээр байна. Хэдийгээр найз маань бидний дунд өнөөдөр байхгүй ч гэсэн уран бүтээл нь “амьд” байгаа учраас энэ аяллыг нь үлдсэн бид үргэлжлүүлэх ёстой юм байна гэж бодсон юм” хэмээн ярьжээ.

Түүнчлэн хөгжмийн зохиолч амьдралынхаа туршид хоёр хүнд зориулж дуу зохиосон тухайгаа хуваалцсан байна. Тэдний нэг нь найзынхаа хамт биширдэг байсан уран бүтээлч Виктор Цой бол нөгөө нь Ганг агсан аж.

Б.Наранзун “Нөгөө нь Ганг найзыгаа “явах”-д найздаа зориулсан дуу байгаа. Энэ дуугаа би өнөөдрийг хүртэл хадгалсан. “Халамцуу салхи” тоглолтын төгсгөлд дуулна” гэв.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд