АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр талын уулзалт хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Тэр энэ тухай Манилад Япон, Энэтхэг, Австралийн удирдагчидтай Дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ (QUAD)-ны хүрээнд уулзахаасаа өмнө хэлсэн байна.
“Хэрэв ийм боломж гарвал би уулзана” гэж Трамп хэлээд, хоёр талын уулзалт болох эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг онцолжээ.
Путин, Ши Жиньпин, Трамп нар АПЕК-ийн үеэр уулзана
Орос, Хятад, АНУ-ын удирдагчид болох Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар пүрэв гарагт АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаар төлөвлөжээ. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт 11-р сарын 18-19-нд Хятадын Шэньжэнь хотод болно.
Reuters-ийн мэдээлснээр, Хятад улс энэ уулзалтын хүрээнд Орос-Украины мөргөлдөөнийг хэлэлцэхийг эсэргүүцсэн байна. Бээжин уг асуудлыг Москва, Вашингтон хоёр шууд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
