НүүрНийгэмАрваннэгдүгээр сарын 18-22-нд нутгийн зарим хэсгээр цас орж, шуурна

Арваннэгдүгээр сарын 18-22-нд нутгийн зарим хэсгээр цас орж, шуурна

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхаарууллаа. Мөн зарим аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Урьдчилсан мэдээгээр, маргааш буюу арваннэгдүгээр сарын 18-нд Хөвсгөл, Дорнодын зарим сум, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурах аж.

Арваннэгдүгээр сарын 19-20-нд салхи ширүүснэ

Арваннэгдүгээр сарын 19-нд Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд болон Дорнодын зарим сумдын нутгаар бага хэмжээний цас орно.

Харин 20-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн баруун хойд, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн энэ сарын 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар салхи зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэхийг анхааруулжээ.

Арваннэгдүгээр сарын 22-нд цасны хамрах хүрээ нэмэгдэнэ

Арваннэгдүгээр сарын 22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймгийн ихэнх нутаг, Төв болон Хэнтий аймгийн хойд сумдаар 0.1-2.0 мм цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан зам, даваа хаагдах, үзэгдэх орчин муудах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул холын замд гарахдаа цаг агаарын мэдээг шалгахыг зөвлөжээ. Мөн шаардлагагүй тохиолдолд зорчихоос зайлсхийхийг анхааруулсан байна.

Малчдын хувьд малаа ойрын бэлчээрт байлгаж, хашаа хороо болон нөмөр нөөлөгтэй газраа бэлтгэн, цасан шуурганд төөрөх, болзошгүй осол аюулд өртөхөөс сэрэмжлэх шаардлагатайг цаг уурын байгууллагаас санууллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд