Монголын цахим спортын “The MongolZ” багийн бүрэлдэхүүний өөрчлөлт үргэлжилж байна. Өмнө нь хоёр тоглогчоо сэлгээнд шилжүүлж, үндсэн бүрэлдэхүүн нь гурван тоглогчтой үлдээд байсан тус баг энэ удаа хоёр шинэ сонголт хийжээ.
Үндсэн багт Анарбилэг “cobrazera” Ууганбаяр эргэн нэгдэж байгаа бол академийн тоглогч Баярбат “M4k” Төгс-Эрдэнэ мөн дэвшин тоглохоор болсон байна.
Cobrazera сэлгээнээс эргэн ирэв
Cobrazera 2026 оны долоодугаар сараас хойш сэлгээний бүрэлдэхүүнд байсан юм. Тэрбээр энэ хугацаанд “FISSURE Playground 3” тэмцээнд багийнхаа төлөө дахин тоглож, Содбаяр “Techno4K” Менхболдын оронд оролцож байжээ.
Ийнхүү хэдэн сарын дараа түүнийг дахин үндсэн бүрэлдэхүүндээ татаж байгаа нь “The MongolZ”-ийн шинэчлэлийн дараагийн алхам болж байна.
Бүрэлдэхүүний өөрчлөлтийн хамгийн анхаарал татах хэсэг нь академийн тоглогч Баярбат “M4k” Төгс-Эрдэнийг үндсэн багт дэвшүүлсэн явдал болов. Тэрбээр 15 настай бөгөөд “The MongolZ”-ийн залуу тоглогч бэлтгэх системээс шууд үндсэн бүрэлдэхүүнд орж байна.
Ингэснээр баг нэг талаас туршлагатай тоглогчоо буцаан авч, нөгөө талаас академийн залуу тоглогчид боломж олгосон шинэ бүтэцтэй болж байна.
Бүрэлдэхүүний шинэчлэл үргэлжилсээр
“The MongolZ” сүүлийн үед тоглогчдын бүрэлдэхүүндээ дараалсан өөрчлөлт хийж байгаа бөгөөд энэ удаагийн шийдвэрээр үндсэн багийн хоосон орон зайг нөхөж эхэлжээ. Cobrazera болон M4k нарын нэмэгдлээр багийн дараагийн тэмцээнүүдэд ямар бүрэлдэхүүнээр тоглох нь илүү тодорхой болж байна.
Үргэлжийн адил, баг 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн тэмцээнүүдэд үргэлжлүүлэн оролцох болно.
