Монгол Улсын баг Италийн Турин хотод болсон Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиадад амжилттай оролцож, нийт нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Тус олимпиад наймдугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм.
Олон улсын дэлхий судлалын олимпиад нь дэлхийн систем, байгаль орчин, геологийн шинжлэх ухааны чиглэлээр сурагчдын мэдлэг, судалгааны ур чадвар, багаар ажиллах чадамжийг сорьдог олон улсын тэмцээн юм. Энэ удаа Монголын сурагчид бие даасан болон багийн төрлүүдэд медаль хүртсэн байна.
Монголын багийн медальтнууд:
- Дорноговь аймгийн Сайншанд сумын сурагч Т.Ирмүүнжаргал бие даасан төрөлд хүрэл медаль хүртсэн;
- Earth System Project багийн төрөлд Б.Бүрэнжаргал мөнгө, Б.Есүй-Үжин, О.Анар нар хүрэл медаль хүртжээ;
- International Team Fieldwork Investigation төрөлд Б.Есүй-Үжин алтан медаль хүртсэн;
- мөн энэ төрөлд О.Анар, Т.Ирмүүнжаргал нар мөнгөн медаль, Б.Бүрэнжаргал хүрэл медаль хүртсэн байна.
Earth System Project багийн төрөлд Монгол Тэмүүлэл олон улсын сургуулийн сурагч Б.Бүрэнжаргал мөнгөн медаль хүртсэн бол Монгол Билиг Оюун олон улсын сургуулийн сурагч Б.Есүй-Үжин, Сэлбэ олон улсын сургуулийн сурагч О.Анар нар хүрэл медалийн эзэд болжээ.
Харин International Team Fieldwork Investigation судалгааны ажлын төрөлд Б.Есүй-Үжин алтан медаль хүртэж, Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байна. Тус төрөлд О.Анар, Т.Ирмүүнжаргал нар мөнгөн медаль, Б.Бүрэнжаргал хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсын багийг МУИС-ийн багш Ц.Цэндсүрэн ахалж, В.Батцэнгэл дэд ахлагчаар ажилласан байна. Ийнхүү Монголын сурагчид дэлхий судлалын олон улсын дэвжээнд мэдлэг, судалгааны ур чадвараа сорьж, багийн болон хувийн төрлүүдэд медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирэхээр болж байна.
