Америкийн Vogue сэтгүүл оны хамгийн модлог, хамгийн загварлаг нохойг шалгаруулжээ. Dogue нэртэй уг уралдаанд тэжээвэр амьтдын олон мянган эзэн нохдынхоо зургийг илгээсэн байна.
Шүүгчид зөвхөн зураг авалтын чанар, композицыг үнэлээгүй. Мөн зурагт нохойн зан араншин хэрхэн илэрхийлэгдсэн, тухайн амьтан загварын сэтгүүлийн уур амьсгалыг хэр сайн “амилуулж” чадсан эсэхийг харгалзан үзжээ.
Ялагчаар Сэр Спад тодорчээ
2026 оны Dogue уралдааны ялагчаар Сэр Спад нэртэй итали грейхаунд тодорсон байна. Шүүгчид түүний тайван төрх, анхааралтай бөгөөд илэрхий харцыг онцолжээ.
Гол шагналын хувьд Сэр Спад Dogue сэтгүүлийн нүүрэнд гарахаар болсон байна.

