Шүдний гажиг заслын салбар дижитал технологи руу хурдацтай шилжиж байгаа энэ үед “Shape Memory” буюу хэлбэрээ санах шинж чанартай материалд суурилсан шинэ үеийн тунгалаг аппаратын технологи Монголын эрүүл мэндийн салбарт бүрэн нэвтрээд байна. Үүнтэй холбогдуулан эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “GRAPHY SYMPOSIUM 2026 MONGOLIA” олон улсын сургалт 2026 оны наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “Corporate Hotel and Convention Center”-т зохион байгуулагдах гэж байна.
Шинэ үеийн технологи ба сургалтын агуулга
Уг сургалтыг шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл ханган нийлүүлэгч “Литл Фийт” ХХК зохион байгуулж байгаа бөгөөд БНСУ-ын “Graphy” компанийн хөгжүүлсэн Shape Memory Aligner™ технологийг мэргэжилтнүүдэд танилцуулах юм. Энэхүү технологи нь өвчтөний шүдний эцсийн төлөвлөгөөний дагуу шууд 3D хэвлэн үйлдвэрлэдэг болон хэлбэрээ санах зарчмаараа уламжлалт металл брекетээс давуу талтай аж.
Хоёр өдөр үргэлжлэх тус семинараар дараах чиглэлүүдээр мэргэжлийн мэдлэг, практик ур чадварыг олгоно:
- Гажиг заслын болон согог заслын эмчилгээний практик хэрэглээ,
- Graphy програм хангамж (software) болон 3D принтерийн ажиллагаа,
- Shape Memory Aligner үйлдвэрлэлийн технологийн үе шатууд.
Олон улсын мэргэжилтнүүд ба сургалтын ач холбогдол
Тус сургалтад БНСУ-ын Кён Хи их сургуулийн профессор Seong-Hun Kim, DMD, MSD, PhD болон “Graphy” компанийн мэргэжлийн баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж хичээл заах юм. Энэхүү арга хэмжээ нь өвчтөнд шууд эмчилгээ хийх үйл ажиллагаа биш бөгөөд манай улсын шүдний эмч, мэргэжилтнүүдийн технологийн мэдлэг, практик ур чадварыг олон улсын түвшинд нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой сургалт болно.


