АНУ-ын Жоржиа мужийн Форт-Стюарт дахь армийн явган цэргийн дивиз гэрээгээ дор хаяж хоёр жилээр сунгасан цэргийн алба хаагчдад GTA VI тоглох дөрвөн өдрийн чөлөө санал болгож байна гэж Variety мэдээлжээ.
Хэвлэлийн мэдээлснээр, энэ урамшууллыг авахын тулд цэргүүд 8-р сарын 1-нээс 11-р сарын 14-ний хооронд гэрээгээ сунгах ёстой аж.
Дэд хурандаа Энджел Томкогийн ярьснаар, инженерийн батальоны 130 алба хаагчаас 20 нь гэрээгээ сунгасан байна.
Тэрээр GTA VI-д зориулсан чөлөөний санааг карьерын зөвлөх гаргасан гэж тайлбарлажээ. Тухайн зөвлөх дивизийн удирдлагад “бүтээлч урамшууллын шинэчилсэн хөтөлбөр” санал болгосон байна.
2027 оны төлөвлөгөөг биелүүлэх зорилготой
Зөвлөхийн хэлснээр, ийм урамшуулал нь 2027 санхүүгийн жилийн гэрээ сунгалтын төлөвлөгөөг биелүүлэхэд шаардлагатай гэж үзжээ.
Ийнхүү GTA VI тоглох чөлөө нь цэргийн алба хаагчдыг гэрээгээ үргэлжлүүлэхэд татах шинэ, ер бусын арга болж байна.

Ваа, GTA VI-аас болоод чөлөө өгнө гэдэг үнэхээр агуу юм аа
GTA VI гарахаар би ч гэсэн ажил дээрээ чөлөө авна аа