НүүрЭдийн засагСОР17 хурал "Бизнесийн өдөр"-өөр үргэлжлэн, 33 арга хэмжээ зохион байгуулагдаж байна

СОР17 хурал “Бизнесийн өдөр”-өөр үргэлжлэн, 33 арга хэмжээ зохион байгуулагдаж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын СОР17 хурлын Ногоон бүсийн үйл ажиллагаа өнөөдөр “Бизнесийн өдөр”-өөр үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд цөлжилт болон газрын доройтлын эсрэг хувийн хэвшлийн оролцоог дэмжих, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцэж байгаа юм.

Өдрийн хөтөлбөрийн хүрээнд ногоон бизнес, тогтвортой санхүүжилт, ESG зарчим, инновац болон бэлчээрийн нөхөн сэргээлт зэрэг олон талт асуудлыг хамруулан авч үзэж байна. Байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуурыг бизнесийн шийдвэртэй уялдуулах ESG хандлагыг нэвтрүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бизнесийн загварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт болон шинжлэх ухаан, технологийн оролцоог хэрхэн хангах талаар мэргэжилтнүүд байр сууриа солилцож байна.

Хэлэлцүүлгийн үндсэн сэдвүүд ба хөтөлбөрүүд

Бизнесийн өдрийн хүрээнд хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг, технологийн шийдлийг амьдралд нэвтрүүлэх чиглэлээр нийт 33 арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Энэ үеэр байгаль орчин болон нүүрстөрөгчийн мониторингийн дижитал платформуудыг олон нийтэд танилцуулахаас гадна тодорхой чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Тус хурлын үеэр дараах гол сэдвүүд болон шийдлүүдийг тусгайлан онцолж байгаа юм:

  • Бэлчээрийн олон талт байдал, тэсвэртэй Говийн шинжлэх ухааны үндэс болон “Цөөн мал–ногоон дадал” хоршооллын загвар,
  • Австрали–Монголын ногоон өсөлтийн бизнесийн туршлага болон органик хүнсний үйлдвэрлэл,
  • Net-Zero шийдэл, тэг нүүрстөрөгчийн болон цэвэр дулааны технологиуд,
  • Шороон ба элсэн шуурганы судалгаа, ойн санхүүжилт болон цахилгаан тээврийн дэд бүтэц.

Үдээс өмнөх болон үдээс хойших салбар хуралдаануудаар газар сэргээхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалд ухаалаг бизнесийн загвар нэвтрүүлэх асуудлыг авч үзэх аж. Мөн Zuchi Stage платформд бизнес эрхлэгчид болон малчдын дуу хоолойг тусгайлан хүргэхээр хөтөлбөрт нэгтгэжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд