Энэ сарын 31-ний өдөр замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлын журам зөрчиж, мотоциклтой эмэгтэйг мөргөсөн автобусны жолоочид сахилгын хариуцлага тооцон ажлаас нь чөлөөллөө. Байгууллагын Сахилгын арга хэмжээ тооцох хуралдааны шийдвэрээр тухайн жолоочтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг албан ёсоор цуцлахаар болсон байна.
Ажил олгогчийн зүгээс уг шийдвэрийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5 дахь заалт, MNS 5012:2026 “Зорчигч тээвэрлэлт. Ангилал ба ерөнхий шаардлага” стандарт болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулсан тул ийнхүү хатуу хариуцлага тооцсон байна.
