Францын зүүн өмнөд нутагт ой хээрийн түймэр дэгдсэний улмаас Холливуудын алдарт жүжигчин Жорж Клуни гэр бүлийн хамт аюулгүйн бүс рүү нүүлгэн шилжүүлэгджээ. Уг нөхцөл байдлын талаар жүжигчний хэвлэлийн төлөөлөгч Гвидо Гётц пүрэв гарагт /2026.07.30/ “Associated Press” агентлагт албан ёсоор мэдээлсэн юм.
Үүссэн асуудалтай холбогдуулан жүжигчин Жорж Клуни Францын Бриньоль хотын захирагч Дидье Бремонд руу тусгайлан захидал илгээжээ. Тэрээр уг захидалдаа:
“Юуны түрүүнд, хотын иргэдийг аюулгүй байгаасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт, юу ч тохиолдсон эхнэр Амаль Клунигийн хамт тус хотын хамтын нийгэмлэгийн нэг хэсэг хэвээр байж, нөхөн сэргээх ажилд нь оролцоно”
хэмээн онцлон тэмдэглэж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн байна.
Жорж Клуни, эхнэр Амаль болон тэдний ихрүүд болох Элла, Александр нар тус эдлэн газрыг анх 2021 онд худалдан авч байжээ. Алдарт жүжигчний гэр бүлтэй холбоотой зарим онцлох баримтууд:
- Үндсэн оршин суух газар: Клуни өнгөрсөн оны аравдугаар сард “Esquire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Франц дахь эдлэнгээ гэр бүлийнхээ үндсэн оршин суух газар хэмээн мэдэгдсэн.
- Иргэншил олгосон байдал: Өнгөрсөн арванхоёрдугаар сард Францын Засгийн газар Жорж, Амаль Клуни болон тэдний ихрүүдэд тус улсын иргэншил олгосноо албан ёсоор зарласан юм.
Түймрийн аюул намжсаны дараа Клунигийн гэр бүл хотын иргэдэд туслах, сэргээн босгох ажилд гар бие оролцохоо ийнхүү дахин илэрхийлээд байна.
