Америкийн жүжигчин Натали Портман жирэмсэн үеийн шинэ зургаа нийтэлж, гурав дахь хүүхдээ удахгүй өлгийдөн авах гэж буйгаа фэнүүддээ санууллаа. Холливудын од Францын продюсер Танги Детаблээс хүүхэдтэй болох гэж байгаа бөгөөд сэдэвчилсэн фотосессийн нэг кадрыг Instagram хуудсандаа хуваалцжээ.
“Чамтай уулзах өдрийг тоолж байна”
Зураг дээр 45 настай жүжигчин дотуур хувцасгүй мэт харагдах цамц өмсөн, мэдэгдэхүйц томорсон хэвлийгээ харуулсан байна. Тэрээр тайлбартаа хүүхэд нь тун удахгүй төрөх гэж байгааг илтгэжээ.
“Чамтай уулзах өдрийг тоолж байна” хэмээн Портман зургийнхаа доор богинохон бичсэн байна.

Фэнүүд охин төрнө гэж таамаглав
Нийтлэлийн дараа хэрэглэгчид жүжигчин гурав дахь хүүхдийнхээ хүйсийг сануулсан байж магадгүй гэж таамаглаж эхэлжээ. Учир нь Портман тайлбартаа ягаан өнгийн зүрхэн эможи ашигласан бөгөөд фэнүүд үүнийг охин төрөх дохио гэж үзсэн байна.
Натали Портман өмнө нь Францын бүжигчин Бенжамен Мильпьетэй гэрлэсэн бөгөөд тэдний гэрлэлтээс хүү Алеф, охин Амалия нар төрсөн. Харин 2025 оны хавраас жүжигчин Танги Детабльтай харилцаатай болсон гэж мэдээлэгдсэн бөгөөд 2026 оны хавар жирэмсэн гэдгээ зарлажээ.
