НүүрЦахим спортMzinho: Cobrazera-г сэлгээнд шилжүүлэх болсныг сонсоод “The MongolZ”-оос гарахаар шийдсэн

Mzinho: Cobrazera-г сэлгээнд шилжүүлэх болсныг сонсоод “The MongolZ”-оос гарахаар шийдсэн

Монголын цахим спортын шилдэг тоглогчдын нэг Аюуш “mzinho” Батболд саяхан “BC.Game” багт албан ёсоор шилжсэн билээ. Тэрбээр “The MongolZ” багаа орхих болсон гол шалтгаан болон шийдвэрийнхээ талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй ярьсан байна.

Шинэ тоглогчтой эхнээс нь эхлэхийг хүсээгүй

Mzinho-гийн тайлбарласнаар багийн удирдлага Cobrazera-г ирэх улиралд сэлгээнд шилжүүлэх шийдвэр гаргасан нь түүнийг явахад голлон нөлөөлжээ. Тэрбээр “Дахиад нэг шинэ тоглогч ирээд бүхнийг дахиад эхнээс нь эхлүүлэх юм байна. Ингэснээс олон улсын багт орж, туршлага хуримтлуулая” гэж бодсон тухайгаа хуваалцав.

Энэ үеэр түүний багийн хамтрагч асан Senzu түүнд дахин нэг боломж олгож, “BC.Game” багт нэгдэх санал тавьжээ. Senzu “Дахиад нэг асууя. Манай багт орох уу? Энэ улирал сүүлийн удаа асууж байна шүү” гэж бичсэнээр Mzinho саналыг хүлээн авч, “ОК” гэж хариулсан байна.

S1mple-тэй хамтрах боломж ба “BC.Game” багийн шинэ бүрэлдэхүүн

Mzinho долоодугаар сарын 9-нд “BC.Game” багт албан ёсоор нэгдсэн юм. Тэрбээр “Александр “s1mple” Костылев бол бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч. Хэзээ нэгэн цагт түүнтэй хамт тоглоно гэж бодож ч байсангүй. Senzu, s1mple хоёр намайг энэ багт ирэхэд хамгийн их нөлөөлсөн” хэмээн онцолжээ.

Одоогоор “BC.Game” баг дараах ододтой бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ базааж байна:

  • Эмиль “Magisk” Рейф
  • Денис “electroNic” Шарипов
  • Александр “s1mple” Костылев
  • Азбаяр “Senzu” Мөнхболд
  • Аюуш “mzinho” Батболд
  • Дасгалжуулагч: Виктор “TaZ” Войтас

Тус баг долоодугаар сарын сүүлээр Финланд улсад зохион байгуулагдах “Elisa Esports BreakOut Series 1” тэмцээнд оролцохоор бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэлдээ гараад байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд