НүүрНийгэмХовд аймгийн баяр наадмыг хойшлууллаа: шүлхий өвчний тархалт нэмэгдэж байна

Ховд аймгийн баяр наадмыг хойшлууллаа: шүлхий өвчний тархалт нэмэгдэж байна

Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар малын гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан тухайн аймгийн баяр наадмын хугацааг хойшлуулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Алтай, Булган, Үенч сумдын нутагт SAT-1 хэмээх малын шүлхий өвчин илэрч, халдварын хүрээ тэлсээр байгаа юм. Ийм учраас аймаг, сумдын түвшний баяр наадам, ойн арга хэмжээ, бусад тэмдэглэлт баярыг 2026 оны 8-р сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ аймгуудад шүлхий өвчин бүртгэгдээд байгаа аж. Увс аймагт мөн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг 2026 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл хязгаарлаад байна.

magjx8 729820121 27978368178430513 7754149799121604715 n x974
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд