HomeУлс төрУИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн Г.Ганбаатар гэртээ орох үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн биед нь халдсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас шалгахад 32 настай, эрэгтэй “Б” нь согтуурсан үедээ УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын цээжин тус газар нэг удаа цохисон нь тогтоогдсон байна.

Тухайн үед иргэн “Б”-г эрүүлжүүлж, хэргийг бүртгэлд авч шалгаж эхэлжээ. Харин УИХ-ын гишүүн Г.Ганбаатар болсон явдлын талаар “23:00 цагийн орчимд байрныхаа үүднээс жолоочоо буцаагаад орц руугаа орох гээд явж байтал нэг залуу зөрөхдөө үг дуугүй цээжин тус газарт цохисон. Тиймээс би биеэ хамгаалахын тулд барьцалдаж автал “Чи зүгээр байгаарай, чамайг алнаа” гээд дайрсан. Харин энэ үед хоёр залуу ирж, биднийг салгаж, цагдаа дуудсан байсан. Ингээд цагдаагийн бүрэлдэхүүн ирж, надаас мэдүүлэг авсан. Энэ хэргийг ямар нэгэн улс төрийн зорилготой энэ тэр гэж хэлэхгүй” гэж мэдээлж байв.

Хэргийг дараа нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлж, шүүхээр хэлэлцсэн байна. Шүүхээс УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан гэх иргэн “Б”-гийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан” гэж үзжээ.

Шүүхийн шийдвэрээр:

  • Иргэн “Б”-г зөрчил гаргасан гэж дүгнэсэн
  • Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлээр шийдвэрлэсэн
  • Торгуулийн хэмжээг 100 мянган төгрөгөөр тогтоосон

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд