БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймагт “Баатарчууд хундагат” нэртэй бөхийн томоохон баяр наадам үргэлжилж байна. Тус наадмын хүрээнд 1024 бөх хүч сорьж буй шалбуур бөхийн алтан бүсийн төлөөх барилдаан болж байгаа юм.
Шалбуур бөх нь Өвөр Монголд, ялангуяа Алшаа аймагт өргөн дэлгэрсэн уламжлалт бөхийн төрөлд тооцогддог. Энэхүү барилдаанд Монгол Улсын дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд урилгаар оролцсон бөгөөд А.Сүхбат аварга гурвын даваанд өвдөг шорооджээ.
Харин Монголын таван бөх тав давж, шөвгийн 32-т үлдээд байна. Тэдний дунд улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүд багтжээ.
Шөвгийн 32-т үлдсэн Монголын бөхчүүд:
- Улсын арслан Э.Оюунболд
- Улсын арслан Ц.Бямба-Отгон
- Улсын начин Б.Түвшинтөгс
- Аймгийн арслан Э.Баасанжав
