УИХ дахь намын бүлгүүдийн өнөөдрийн /10:00 цаг/ хуралдааны тов өөрчлөгдөж, АН-ын бүлэг дотоод сонгуультай холбоотойгоор хурлаа цуцаллаа. Анх МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл нэгэн зэрэг хуралдахаар төлөвлөж байсан юм.
Харин МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл төлөвлөгөөний дагуу хуралдаж, хэлэлцэх асуудлуудаа үргэлжлүүлж байна. МАН-ын бүлэг энэ удаагийн хуралдаанаар хоёр асуудлыг авч хэлэлцэж байгаа бол ХҮН намын зөвлөл нийгмийн анхаарал татаж буй Туулын хурдны замын төслийн талаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.
Хэлэлцүүлгийн хүрээнд дараах албан тушаалтнууд мэдээлэл өгнө. Үүнд:
- Усны газрын дарга З.Батбаяр – төслийн байгаль орчны нөлөөлөл
- Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай – төслийн танилцуулга
Ингэснээр Туулын хурдны замын төслийн хэрэгжилт, нөлөөллийн талаарх мэдээллийг намын түвшинд авч хэлэлцэх нөхцөл бүрдэж байна.
