Австри улсын Вена хотноо зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн “FIBA 3×3 Vienna Women’s Series” тэмцээн амжилттай өндөрлөлөө. Тус нэр хүндтэй тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон “Улаанбаатар Амазонс” багийн бүрэлдэхүүн өндөр түвшний тоглолтыг үзүүлж, хоёрдугаар байрт шалгарсан байна. Энэхүү гайхалтай амжилт нь Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн чансаа дэлхийн тавцанд хэрхэн бэхжиж байгааг батлан харуулсан үйл явдал боллоо.
Тус тэмцээнд дэлхийн 12 орны шилдэг 12 баг хуран цуглаж, аваргын төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Манай баг хамт олон дэлхийн шилдгүүдтэй энэ тэнцүү тоглолт гаргаж, ийнхүү мөнгөн медалийн тавцанд зогсохоор шалгарчээ.
“Улаанбаатар Амазонс” баг дараах тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр Венийн талбайд хүч үзсэн байна:
- О.Хулан
- Б.Ариунцэцэг
- Амари Робинсон
- Труонг Тао
