Шанхай хотын зүүн хойд хэсэгт 228 метр өндөртэй, дэлхийн хамгийн том хигээсгүй (гол голчгүй) алсыг харагчийг барихаар болжээ.
“Цзефан жибао” сонины мэдээлснээр, уг байгууламжийн барилгын ажил 2026 оны сүүлчээр эхлэх аж. “Шанхайн нум” (Shanghai Arch) нэртэй уг аттракционыг Янзы мөрний бэлчирт орших Баошань дүүрэгт, Усункоу олон улсын аяллын хөлөг онгоцны терминалын ойролцоо барихаар төлөвлөж байна. Төслийн хүрээнд алсыг харагчийг ойролцоох аялал жуулчлалын газруудтай нэгдсэн цогцолбор болгон хөгжүүлэх юм.
Уг амбицтай төслийн нийт өртөг нь 2 тэрбум юань (293 сая ам.доллар) орчим болж байна.
Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том хигээсгүй алсыг харагч нь БНХАУ-ын Шаньдун мужид байрлах “Бохайн нүд” (Bohai Eye) юм. Үүний өндөр нь 142.52 метр бөгөөд кабинууд нь хөдөлгөөнгүй цагираг хэлбэрийн байгууламжийн гадна хүрээгээр эргэдэг онцлогтой.



