НүүрШоу бизнесПол Маккартни дэлхийн гурав дахь тэрбумтан хөгжимчин боллоо: Шилдэг гуравт хэн багтаж...

Пол Маккартни дэлхийн гурав дахь тэрбумтан хөгжимчин боллоо: Шилдэг гуравт хэн багтаж байна вэ?

Их Британийн домогт “The Beatles” рок хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Пол Маккартнигийн хөрөнгийн хэмжээ нэг тэрбум ам.долларыг давж, дэлхийн хамгийн чинээлэг гурван хөгжимчний эгнээнд албан ёсоор багтлаа. Энэ тухай “Forbes” сэтгүүл мэдээллээ.

Тус сэтгүүлийн мэдээлснээр Маккартнигийн орлогын гол цөм нь түүний хувийн хэвлэлийн компани болох “MPL Communications” юм. Тэрээр уг компаниараа дамжуулан өөрийн бүтээлүүдийн зохиогчийн эрхийн төлбөрийн дийлэнх хувийг шууд хүртдэг байна. Үүнээс гадна хөгжимчин өөр бусад уран бүтээлчдийн дууны эрхийг худалдан авч, түүгээрээ тогтмол ашиг олдог аж.

Түүнчлэн Маккартни 1968 онд “The Beatles” хамтлагийн гишүүдийн үүсгэн байгуулсан “Apple Corps” мультимедиа корпорацын 25 хувийг эзэмшдэг бөгөөд өдгөө түүний нийт хөрөнгө ойролцоогоор 1.4 тэрбум ам.долларт хүрээд байна.

Дэлхийн хамгийн баян хөгжимчний байр суурийг 2.8 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөөр Америкийн реппер, бизнесмэн Jay-Z тэргүүлсэн хэвээр байгаа бол хоёрдугаар байрт 2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дуучин Тейлор Свифт бичигдэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд