HomeНийгэмНийслэл Food street, сүүдрэвчтэй худалдааны цэгийг шинэчлэн зохицуулна

Нийслэл Food street, сүүдрэвчтэй худалдааны цэгийг шинэчлэн зохицуулна

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба өнөөдөр /2026.04.29/ худалдаа, үйлчилгээний салбарт мөрдөж буй журмын хэрэгжилтийг чангатгах асуудлаар нийслэлийн зургаан дүүргийн менежерүүд, мөн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийжээ.

Хэлэлцүүлгийн үеэр улирлын чанартай түр худалдаа, сүүдрэвч бүхий үйлчилгээ, явуулын хэлбэрийн түргэн хоолны цэгүүдийг буюу Food street-ийг зөвхөн дүүргүүдээс урьдчилан баталсан байршлуудад ажиллуулах чиглэлийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Үүнтэй зэрэгцэн ТҮЦ-үүдийг ч мөн дүүргийн тогтоосон цэгт байршуулах бөгөөд аль байршилд зөвшөөрөх, аль хэсэгт хориглохыг тодорхой жагсаан олон нийтэд ил зарлах аж. Мөн иргэдээс ирсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэхээр болжээ.

Үүнээс хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаас хоол үйлдвэрлэл, гутал засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнес зэрэг нийт 146 төрлийн бизнесийг зөвшөөрлийн зохицуулалтаас гаргах шийдвэр гаргасан. Түүнчлэн нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор 100 төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл, бүртгэлийн тодорхой шаардлагаас чөлөөлж байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэлийн хэлтэс өмнө нь мэдээлсэн юм.

Харин худалдаа, үйлчилгээний салбарт мөрдөх нэгдсэн зохицуулалтыг шинэчилж, “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/29 дүгээр тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд