HomeШоу бизнесНэтфликсийг үндэслэгч Рид Хастингс энэ зун удирдах албан тушаалаа өгнө

Нэтфликсийг үндэслэгч Рид Хастингс энэ зун удирдах албан тушаалаа өгнө

Дэлхийн хамгийн том видео стриминг платформуудын нэг Нэтфликсийг үүсгэн байгуулсан Рид Хастингс энэ оны зургаадугаар сард төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа буухаар болсноо мэдэгджээ.

Энэ жил 65 нас хүрч буй Хастингс 1997 онд тухайн үед Pure Software компанид ажиллаж байсан Марк Рандольфтой хамтран Нэтфликсийг байгуулсан юм. Тэд анх АНУ-ын зах зээлд DVD кино түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж байсан бол технологийн хөгжил, хэрэглэгчдийн зуршлын өөрчлөлтийг даган компаниа шат дараатай шинэчилсээр өнөөдрийн стримингийн аварга платформ болгож чадсан байна.

Нэтфликсийн удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд Хастингс цаашид компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд гол анхаарлаа хүмүүнлэгийн ажилд төвлөрүүлэхээр болсон гэж дурджээ.

Мөн уг мэдэгдэлд түүний олон жилийн хөдөлмөр, манлайллыг өндрөөр үнэлсэн байна. Тодруулбал, өнөөдрийн Нэтфликсийн инновацад суурилсан соёл, дэлхий даяарх хүмүүсийн энтертайнмент хэрэглээний өөрчлөлт нь Хастингсийн алсын хараа, удирдах чадвартай салшгүй холбоотойг онцолсон байна.

Сүүлийн мэдээллээр Рид Хастингсийн хөрөнгө 5.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний бараг тал хувийг түүний Нэтфликс компанид эзэмшдэг 0.5 хувийн хувьцааны үнэлгээ бүрдүүлж байгаа аж.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд