НүүрШинжлэх ухаан ба технологиХятадад дэлхийн хамгийн хурдан серийн машиныг танилцууллаа

Хятадад дэлхийн хамгийн хурдан серийн машиныг танилцууллаа

Хятадын спорт автомашин үйлдвэрлэгч Yangwang (BYD концерны бүрэлдэхүүнд багтдаг) 11-р сарын 21-нд Гуанжөүгийн авто үзэсгэлэн дээр Y9 Xtreme нэртэй тусгай хувилбараа танилцууллаа.

Энэ загварыг дэлхийн хамгийн хурдан серийн автомашин гэж үзэж байна. 2025 оны есдүгээр сард Yangwang Y9 Xtreme Германы Папенбург дахь тусгай зам дээр 496.22 км/цаг хурд үзүүлж, Гиннесийн рекорд тогтоожээ. Үүнд зориулан 500 км/цаг хүртэл даах тусгай дугуй боловсруулсан байна.

Мөн энэ жил U9 Xtreme нь 20.8 км урт “Нюрбургринг-Нордшляйфе” тойргийг 7 минутаас богино хугацаанд туулсан анхны серийн цахилгаан автомашин болсон. Түүний үзүүлэлт өмнөх рекорд эзэмшигч Xiaomi SU7 Ultra-гаас бараг 6 секундээр хурдан байжээ.

Бүх дугуйгаар хөтлөгч энэ суперкар нь нийтдээ дээд цэгтээ 3,019 морины хүч гаргах цахилгаан моторуудтай. Энэ нь стандарт U9 (1,306 м.х) загвараас хоёр дахин илүү хүчин чадал гэсэн үг. Y9 Xtreme-ийг ердөө 30 ширхэг хязгаартай тоогоор үйлдвэрлэнэ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд