Казахстаны Астана хотод аравдугаар сарын 1-4-нд болсон Нуржамал Усенбаевагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын II уралдаанд Монголын хоёр уран бүтээлч амжилттай оролцжээ. Нийслэлийн “Улаанбаатар” театрын гоцлол дуучин Х.Мөнхтүвшин уралдааны дэд байрт шалгарсан байна.
Мөн тус театрын гоцлол дуучин Ж.Хишигбат АНУ-ын шүүгч Жорж Пехливаняны нэрэмжит тусгай шагнал хүртжээ.
Ж.Хишигбат мэргэжлийн дуурийн академид суралцана
Тусгай шагналын хүрээнд Ж.Хишигбат Жорж Пехливаняны мэргэжлийн дуурийн академид суралцах боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ тэрбээр Гаэтано Доницеттигийн “Дон Паскуале” дуурийн Эрнестогийн дүрийг бүтээхээр болжээ.
Ийнхүү Монголын хоёр дуурийн дуулаач олон улсын уралдаанд шагналт байр эзэлж, цаашдын мэргэжлийн уран бүтээлтэй холбогдох шинэ боломжуудыг нээсэн байна.
