НүүрОлон улсын мэдээЕвропын анхны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрөлжсөн цэнгэлдэх хүрээлэн Англид баригдана

Европын анхны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрөлжсөн цэнгэлдэх хүрээлэн Англид баригдана

Английн “Брайтон” клуб зөвхөн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн уралдаанд зориулагдсан Их Британи төдийгүй Европын анхны цэнгэлдэх хүрээлэнг барих төлөвлөгөөгөө зарлалаа. Энэ тухай BBC агентлаг мэдээлэв.

Мэдээлэлд дурдсанаар, 10,000 хүний суудалтай уг цэнгэлдэх хүрээлэнг 2030/31 оны улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ талбайг тус клубийн эрэгтэй багийн тоглодог 32,000 хүний багтаамжтай “Фалмер Стэдиум”-ын ойролцоо барихаар болжээ.

“Брайтон” клубийн зүгээс цэнгэлдэх хүрээлэнгийн хувцас солих өрөөнөөс эхлээд үзэгчдийн танхим хүртэлх бүх зүйлийг эмэгтэй тамирчид болон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг шимтэн үзэгчдийн хэрэгцээнд тусгайлан зориулж зураг төслийг нь гаргана гэдгээ онцоллоо.

Уг цэнгэлдэх хүрээлэнг барихад ойролцоогоор 75-80 сая фунт стерлингийн зардал гарах тооцоотой байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд