Disney компани Райан Гослингийн гол дүрд нь тоглосон шинэ “Ghost Rider” киноны нээлтийн товыг зарлалаа. Кино 2028 оны долдугаар сарын 28-нд дэлгэцнээ гарна.
Энэ нь 2028 онд гарахаар төлөвлөгдсөн Marvel-ийн гурав дахь кино болох юм. Одоогоор албан ёсны дэд гарчиггүй шинэ “X-Men” кино 2028 оны тавдугаар сарын 5-нд, харин “Black Panther 3” 2028 оны арванхоёрдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ.
Райан Гослинг шинэ “Ghost Rider” кинонд тоглох болсон талаар долдугаар сард Comic-Con-ы үеэр зарласан. Киноны найруулагчаар Шон Леви ажиллах бөгөөд зохиолыг “Star Wars: Starfighter” кинон дээр мөн ажиллаж буй Жонатан Троппер бичнэ.
Гослинг Өшөө авалтын сүнс дүрийг бүтээх бөгөөд өмнө нь Sony-ийн хоёр кинонд уг дүрийг Николас Кейж бүтээж байсан юм.
Эх сурвалж: Variety.
