HomeСоёл УрлагДБЭТ-ын шинэчлэлд Австрийн зээлээс 10 сая еврог зарцуулахаар дэмжлээ

ДБЭТ-ын шинэчлэлд Австрийн зээлээс 10 сая еврог зарцуулахаар дэмжлээ

Монгол Улс болон Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.03/ хуралдаанаар хэлэлцлээ. Сангийн сайд З.Мэндсайханы танилцуулсан уг төслийг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд хэлэлцээрийн дагуу манай улс 65 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авахаар тусгаад байна. Энэхүү санхүүжилтийн тодорхой хэсэг буюу 10 сая еврог Дуурь, бүжгийн эрдмийн театрын их засвар, дуу авианы тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулахаар хуваарилжээ.

Уг зээлийн хөрөнгөөр хийгдэх ажлын нарийвчилсан мэдээллийг ССАЖЗЯ-ны Төрийн төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр эл төсөл нь цэвэр тоног төхөөрөмжийн шинэчлэлд чиглэсэн бөгөөд үүний хүрээнд театрын дотоод бүтцийг чанаржуулахаар төлөвлөсөн гэдгийг тодотгов. Тухайлбал, олон улсын санхүүжилтийг дараах үндсэн чиглэлүүдэд хуваарилахаар тусгасан байна:

  • Тайзны арын болон тайзан дээрх үндсэн засал
  • Дуу авианы тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл
  • Үзэгчдийн танхимын сандлуудыг шинэчлэх ажил

Үүнээс гадна ДБЭТ-ын их засварын ажилд зориулж улсын төсөвт 8.2 тэрбум төгрөг суулгасан бөгөөд энэ нь он дамнаж хэрэгжих бүтээн байгуулалт юм. Үүнээс энэ жилийн төсөвт өртөгт 2.6 тэрбум төгрөгийг хуваарилсан бөгөөд засварын ажлын тендерт дотоодын аж ахуйн нэгж шалгаран ажиллахаар болжээ. Засвар хийх явцад театрын түүхэн барилгын архитектурын хэв маягт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй бөгөөд зөвхөн дээвэр болон дотор засал зэрэг дэд бүтцийг шинэчлэхэд анхаарах аж. Мөн барилгын ажлын үеэр театрын үндсэн үйл ажиллагааг бүрэн зогсоохгүй, төлөвлөлтийн дагуу үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд