НүүрШинжлэх ухаан ба технологиКазахстанд 16 хүртэлх насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

Казахстанд 16 хүртэлх насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

Казахстаны Курултай 16 хүртэлх насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хориглосон хуулийн төслийг боловсруулжээ. Энэ тухай “Nur.kz” агентлаг мэдээллээ. Онлайн платформ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн асуудлаарх нэмэлт, өөрчлөлтийг Соёл, мэдээллийн сайд Арман Кырыкбаев парламентад танилцуулсан байна.

Түүний хэлснээр, уг баримт бичигт цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулжээ.

Өнөөгийн байдлаар хүүхдүүд онлайн платформууд дээрх мэдээлэл, тэр дундаа сөрөг нөлөөтэй контентод бараг хязгааргүй нэвтрэх боломжтой байгаа бөгөөд одоо үйлчилж буй зохицуулалтад ийм платформд бүртгүүлэхэд насны хязгаарлалтыг хангалттай тусгаагүй байгааг Кырыкбаев онцолсон байна.

Тэрбээр: «Үүнтэй холбогдуулан 16 хүртэлх насны хэрэглэгчдийг онлайн платформд бүртгүүлэхийг хориглох санал оруулж байна» хэмээн мэдэгджээ.

Эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн хуулийн төсөлд зааснаар онлайн платформуудын эзэмшигчид болон төлөөлөгчийн газрууд хэрэглэгчдийн насыг баталгаажуулах (верификаци хийх) арга хэмжээ авах үүрэг хүлээх аж. Энэхүү хориг нь хүмүүс хоорондын харилцаа, эцэг эх, багш нартай харилцахад ашигладаг мессенжерүүдэд хамаарахгүй гэж сайд нэмж хэллээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд