НүүрУлс төрБ.Мөнхтамир Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томилогдов

Б.Мөнхтамир Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томилогдов

Засгийн газрын 2026 оны аравдугаар сарын 7-ны хуралдаанаар Б.Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томилжээ.

Томилгоотой холбоотой шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг танилцуулсан байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шинэ дэд сайдыг угтан авч, ажлын амжилт хүсжээ.

Шатахууны тогтвортой хангамжид анхаарч ажиллана

Б.Мөнхтамир уул уурхайн томоохон төсөлд бизнесийн үйл явц, удирдлагын чиглэлээр ажиллаж байсан бөгөөд төрийн өмчит компанийн удирдлага, олон улсын хамтын ажиллагааны туршлагатай.

Тэрбээр шинэ албан тушаалдаа салбарын мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллахаа илэрхийлжээ. Мөн Засгийн газрын өмнө тулгамдаж буй нефтийн бүтээгдэхүүний тогтвортой хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Шатахууны шуурхай штабтай хамтран нээлттэй, ил тод ажиллахаа мэдэгдсэн байна.

“Оюу толгой”, МИАТ-д ажиллаж байжээ

Б.Мөнхтамир 2011–2017 онд “Оюу толгой” ХХК-д мэргэжилтнээр ажилласан байна. Үүний дараа 2017–2020 онд “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга, 2020–2021 онд Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд захирлаар ажиллажээ.

Тэрбээр 2021–2025 онд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2025 оноос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдын албыг хашиж байсан юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжин томилогдож, ажлаа хүлээн авчээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд