Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тус хотод үүрлэсэн тогос шувуудын колони жинхэнэ эмх замбараагүй байдал үүсгэжээ. Одоогоор тогоснуудын тоо толгой хэдэн зууд хүрээд байгаа аж. “Тэнд 400 орчим тогос байна. Тэд хаа сайгүй байна!” хэмээн нэгэн оршин суугч ярьжээ.
Тогоснууд замын хөдөлгөөнийг хааж, байшингийн дээвэр болон автомашинуудыг эвдэж сүйтгэх болсон байна. Мөн тэдний чанга хашхирах чимээнээс болоод иргэд унтаж амарч чадахгүй байгаадаа гомдоллож байгаа аж.
“Үүрийн 4 цагаас эхлээд л шувууд орилж эхэлдэг болохоор би энд дахиж амьдарч чадахгүй нь” гэж Пунта-Марина хотын нэгэн оршин суугч эмэгтэй хэлэв.
Хотын захиргаанаас ойрын хугацаанд тогос шувуудын тооллого явуулж, асуудлыг шийдвэрлэх арга зам хайхаа амлажээ. Гэвч амьтан хамгаалагчид үүнд саад болж, эдгээр шувуудыг “гар хүрэх эрхгүй” амьтад хэмээн хамгаалж байна.
